Авлигатай тэмцэх хүчин чармайлтад гар утасны апликейшн нэгдлээ

download (1)БНХАУ. Авлигатай тэмцэх үйл ажиллагаа улс даяар өрнөж байгаа энэ үед авлигатай тэмцэх байгууллага олон нийтийн зүгээс албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх сувгийг хялбарчлах үүднээс гар утасны апликейшн гаргасан байна.

Сахилгын хяналтын төв хороо цахим хуудсаа шинэчлэн сайжруулж тус апликейшныг боловсруулжээ. Апликейшныг үнэгүй татах бөгөөд зөвхөн хятад хэлээр байх юм. Хятадын Коммунист намаас баталсан хэмнэлтийн дүрмийг зөрчигчдийн талаарх мэдээллийг оруулж болох ажээ. Апликейшний тусламжтайгаар дайлуулж цайлуулахаас эхлэн гадаадад аялах, төсвийн хөрөнгийг зүй бусаар ашиглах, олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах, бэлэг авах зэрэг 11 төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх юм байна. Мэдээлэгч нь нэрээ нууцлах боломжтой ажээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …