Дуучин Нара “хандив цуглуулах шинэ санааг сонирхуулав”

nar4Дуучин Нара ганц бие ээжийн үүргийг маш сайн гүйцэтгэж бусад бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болж яваа. Тэрбээр ганц бие ээжүүд гэсэн фэйсбүүк групп нээж сэтгэлийн үг болоод эрч хүчээр цэнэглэгдэх зүйлийг нийтэлж санаа оноогоо солилцдог гэнэ лээ. Энэ зуyны хүүтэйгээ Англид өнгөрүүлж буй. Үргэлж хүнд туслахыг зорьдог бүсгүй маань эх орондоо санаа авч хэрэгжүүлэхээр хандивын шинэ санааны талаар ийн бичжээ.

Энэ бяцхан хонины хөшөө өвчтэй хүүхдүүдэд хандив цуглуулах зорилгоор бүтээгдсэн Shaun the Sheep бяцхан хөшөөнүүд Англи улсын хот бүрт дүүрэн байна. Тэр хэмжээгээр зөвхөн Англи төдийгүй дэлхийн бусад улс орны өвчтэй хүүхдүүдэд хандив өгдөг гайхамшигтай энэрэнгүй улс юм аа энэ. Хамгийн гол нь энэ улсын хандивын систем нь маш зөв санагдаж байна. Манай Монголд нэг хүүхэд ингэжээ гээд нэг дор хэтэрсэн ч юмуу эсвэл багадсан ч юмуу мэдэгдэхгүй хувийн хандив эзэндээ хүрсэн хүрээгүй гээд олон олон л хандив хийгээд байдаг. Харин Англид нэгдсэн хандивийг хүртээмжтэйгээр олон хүүхдэд хүрэхээр тэнцүүхэн хуваадаг нь маш оновчтой санагдаж байна” гэв.

nar

“Миний бодлоор манай Монголд ч гэсэн хүн бүр хувь хувьдаа хандив гуйгаад байх биш эмнэлэгт нь зориулаад дорвитой хандив цуглуулдаг түүнийг нь хүүхдийн эмнэлэг нь шударга бөгөөд оновчтойгоор хэрэгтэй хүүхдэд нь зөв хуваарилдаг бол их зүгээр гэж бодох юм. Сүүлдээ бүр зарим нэг нөхдүүд худлаагаасаа ч хандив гуйдаг байж магад юм шиг байна лээ” гэж өөрийн санаагаа хуваалцсан юм.

nar2

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …