Хятадын экс-даргын туслахын авлигын хэрэг прокурорт шилжжээ

downloadБНХАУ. Коммунист намын гишүүн, экс даргын туслах байсан Лин Жихуагийн авлигын хэрэг прокурорт шилжсэн болохыг Хятадын төрийн мэдээллийн Синхуа агентлаг мэдээллээ.

Ху Жинтаогийн ойрын туслах байсан түүнийг намаас хөөж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн тухай Синхуа агентлаг өмнө нь мэдээлж байсан. 2012 оны 3 дугаар сард Хятадын нийслэл Бээжин хотод хүү нь Ferrari автомашины ослоор нас барсны дараагаас Лин Жихуагийн албан тушаал буурч эхэлсэн юм. Энэ хэргээс хойш Хятадын интернет хэрэглэгчид намын гишүүний хүү 5 сая юань (800 000 ам.доллар орчим)-аар үнэлэгдэх Ferrari машиныг эзэмшиж байсан талаар шуугиан дэгдээжээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …