Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүдийн илэрхийлж буй байр суурийг хүргэе.
Ц.Даваасүрэн: Хотондоо буу тавьчихаар спорт гэх үү, сургалт гэх үү. Хангай газар чоно хотны хажууд ирээд хонины сүүл аваад явчихдаг амьтан шүү дээ. Тиймээс ангийн бууг аваад хотондоо тавьдаг. Дараа нь юу гэж тайлбарлах вэ?
Х.Тэмүүжин: Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хулуь дээр иргэд галт зэвсгийг яаж ашиглах ёстой вэ гэдэг ямар ч заалт байхгүй. Иргэн өөрийн амь бие, эд хөрөнгөө араатан амьтан, зэвсэгт хадлагаас хамгаалж болно гээд заачихсан байгаа.
Ё.Отгонбаяр: Спорт зориулалтын буугаар чи хотондоо буудсан байна гэж буруутгах асуудал байна уу?
Х.Тэмүүжин: Хотондоо буу тавих нь та ангийн зориулалттай буугаар эсвэл спорт зориулалттай галт зэвсэг ашиглалаа гэсэн юм байхгүй.
Н.Энхболд: Малчдыг гар мухарлах гэсэн юм биш. Тийм юм байхгүй. Тэгээд ч энэ хуулийг ганц Тэмүүжин санаачлаагүй. Арав гаруй гишүүд ярьж байгаад санаачилсан.
О.Баасанхүү: Ангийн буугаа аппаратаар сольё гээд Байгаль орчны яамнаас уриалаад байдаг. Тоог нь гаргахад маш их тоо гарсан. Ажлын хэсэг дээр үзмэрийн зориулалтаар ашиглая, ан хийж болохгүй гэсэн мөртлөө ингэж болохгүй ш тээ
Х.Тэмжүүжин: О.Баасанхүү гишүүн санах ойгоо сайжруулмаар байна. Та өөрөө буу худалдаж авах асуудлыг ярьж байсан. Ан агнах гэж байгаа буу дахин цэнэглэгддэг байх ёстой. Хагас автомат буугаар ан агнана гэдэг ан хийх биш аллагын зориулалттай байдаг юм гэж ангийн холбооныхон санал гаргасан.
Н.Батбаяр: Монголчууд бууг ангийн зориулалтаар боохойтой тэмцэх гэж ашиглаж ирсэн. Хүний өмнөө буу шагайх гэж буу авдаггүй. Үүнийг заавал ээлжит бусаар хэлэлцэнэ гэдэг анхаарал татаж байна.
Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганы хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шижлүүллээ.
www.news.mn