Монголын Сайтын Холбооноос санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл” байгуулах эко төсөл ажил хэрэг болж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаас уг санаачилгыг дэмжиж 0.5 га газар гаргаж өгчээ. Өнгөрөгч тавдугаар сарын 2-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд анх санаачилж, шав тавьж байсан “Гэр бүлийн төгөл” эко төсөл ажил хэрэг болж байна.
Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас “Гэр бүлийн төгөл” –ийг байгуулах цогц төслийн хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Монголын Сайтын Холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд гарын үсэг зурж батламжлах арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Энэхүү төслийн хүрээнд гэр бүлийн гишүүд цэвэр агаарт, эко орчинд сууж амрах дүүжин сандал, модон саравч, шинээр гэр бүл бололцсон хосуудын гэрлэлтийн зураг авахуулах боломжийг бүрдүүлсэн тайз байгуулж, орчныг тохижуулах ажлыг Монголын сайтын холбооны менежмент, санхүүжилтээр байгуулахаар болж байгаа юм байна.