Tag Archives: монголын сайтын холбоо

September, 2016

  • 27 September

    “Сэтгүүлчийн ёс зүй” сэдэвт нээлттэй сургалтанд урьж байна

    Монголын Сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран сайтуудын админ, сэтгүүлчид болон сайт эрхлэн гаргагчдын дунд “Сэтгүүлчийн ёс зүй” сэдэвт богино хугацааны нээлттэй сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, сэтгүүлчдийн гаргадаг түгээмэл алдаа, сэтгүүлчийн ёс зүй дүрмийн талаар мэдээлэл өгөх бөгөөд сургалт 2016 оны есдүгээр сарын 29-ны өдөр “Залуучууд” зочид буудлын ард, Эмпати төвийн 3 давхарт …

April, 2016

  • 28 April

    Монголын сайтын холбоо Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтарч ажиллана

    Өнөөдөр Монголын сайтын холбоо, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурахад Монголын сайтын холбоог төлөөлөн холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Мөнхдөл, Бизнес хөгжил хариуцсан ерөнхийлөгч Э.Батхүү, Хяналтын зөвлөлийн гишүүн Ш.Амартүвшин, Улаанбаатар хотын цагдаагийн газрыг төлөөлөн тус газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, …

December, 2015

  • 25 December

    “Ноёд констракшн” ХХК-ийн “Таравлин” хотхон “Шилдэг бүтээн байгуулалт”-аар шалгарлаа

    “Ноёд констракшн” ХХК-ийн хувьд өнгөрч буй 2015 он амжилт бүтээлийн он байсан гэхэд хилсдэхгүй.   Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 540 айлын “Таравлин” хэмээх хотхоны нэгдүгээр ээлжээ амжилттай хүлээлгэн өгөөд байгаа юм. Орон сууцны тохижилт, гаднах үзэмж, оршин суугчдын үнэлэлт, сэтгэл ханамжийн  баталгаа өндөр байсан учраас “Grandexpo-2015”  үндэсний фестивалийн  Toп-5 барилгын нэгээр шалгарсан юм. Тус компанийн Ерөнхий захирал  С.Билэгт өнгөрсөн …

September, 2015

  • 3 September

    Одоо бид яах вэ? Өлсгөлөн зарлах уу?

    Amjilt.com сайт нь анх 2007 онд нээгдэж, нээгдсэн цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд үргэлж шинийг эрэлхийлэгч, Монголын мянга мянга уншигчдын хөтөч сайт болсон билээ. Гэвч өнгөрсөн онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар ардчилсан нийгмийн эрхэм нандин үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөөнд эрээ цээргүй халдаж, шударга үнэнийг илчилсэн Amjilt.com сайтын үйл ажиллагааг хууль бусаар …

August, 2015

  • 6 August

    Монголын сайтын холбоо “Гэр бүлийн төгөл” байгуулна

    Монголын Сайтын Холбооноос санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл” байгуулах эко төсөл ажил хэрэг болж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаас уг санаачилгыг дэмжиж 0.5 га газар гаргаж өгчээ. Өнгөрөгч тавдугаар сарын 2-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд анх санаачилж, шав тавьж байсан “Гэр бүлийн төгөл” эко төсөл ажил хэрэг болж байна. Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас “Гэр бүлийн …

March, 2015

  • 5 March

    МЭНДЧИЛГЭЭ

    Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг Монголын сайтын холбооны нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс хэвлэл мэдээллийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрхэм нөхдөдөө өргөн дэвшүүлье. Мөн энэ салбарыг хөгжүүлэхэд өөрийн авьяас билэг, эрдэм ухаан, залуу насаа зориулан ажилласан ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон тэдний гэр бүлд баярын мэнд дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн …

February, 2015

  • 11 February

    Монголын Сайтын Холбоо 30 сайтаар бүл нэмлээ

    Монголын Сайтын  Холбоо өнгөрсөн сард ээлжит нэгдсэн II чуулганаа амжилттай зохион байгуулж,  дүрмээ шинэчлэн, УЗ-ийн бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан.  Тус чуулганаар Удирдах зөвлөлийг шинээр сонгож, УЗ-өөс  холбооны удирдлагуудыг сонгосон байна. Холбооны Ерөнхийлөгчөөр Хархүүгийн Мандахбаяр, Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр www.bolod.mn  сайтын захирал Б.Мөнхдөл, Ерөнхий Нарийн бичгийн даргаар www.ugluu.mn сайтын захирал Ц.Мөнхбаатар, www.ontslokh.mn сайтын захирал Ж.Жаргалсайхан, www.mnb.mn сайтын захирал Э.Болортулга, www.caak.mn  сайтын гүйцэтгэх …