“Сэтгүүлчийн ёс зүй” сэдэвт нээлттэй сургалтанд урьж байна

1997795107f74e6bigМонголын Сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран сайтуудын админ, сэтгүүлчид болон сайт эрхлэн гаргагчдын дунд “Сэтгүүлчийн ёс зүй” сэдэвт богино хугацааны нээлттэй сургалтыг зохион байгуулах гэж байна.

Сургалтаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, сэтгүүлчдийн гаргадаг түгээмэл алдаа, сэтгүүлчийн ёс зүй дүрмийн талаар мэдээлэл өгөх бөгөөд сургалт 2016 оны есдүгээр сарын 29-ны өдөр “Залуучууд” зочид буудлын ард, Эмпати төвийн 3 давхарт байрлах “Монголын Лектор” төвийн сургалтын зааланд 15:00 цагаас эхэлнэ.

Сайтууд сэтгүүлчдээ өргөнөөр хамруулна уу.

Зохион байгуулагч: Монголын Сайтын Холбоо 

Хамтран зохион  байгуулагч: Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл

Утас: 88084523

Санал болгох мэдээ

CORPORATE TRAINING- Борлуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт энэ сарын 13-нд болно

Борлуулалтын ажилтан болон борлуулалтын менежерүүдэд зориулсан сургалтыг Corporate Training компаниас  тавдугаар сарын 13-ны Бямба гарагт …