MH370 онгоц сүйрсэнийг албан ёсоор баталлаа

1uh3uk0bo3luo0v077kng2rvtoӨнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн далай дахь Реюньон арлаас сураггүй алга болсон MH370 онгоцны хэлтэрхий байж болзошгүй далавчны хэсэг олдсон билээ. Энэ нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд Малайзын Куала Лумпураас Бээжинг зорьж яваад алга болсон онгоцтой ижил маркийн далавч байсан тул Францын Тулуз хот руу шинжилгээнд илгээсэн.

Харин хэдхэн цагийн өмнө Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак далавчны хэсэг MH370 онгоцных мөн болохыг эцэслэн баталсан гэж мэдэгдлээ. Тэрээр “Олон улсын шинжээчдийн баг далавчны хэсэг MH370 онгоцных мөн болохыг баталсныг та бүхэнд дуулгаж байгаадаа туйлын харамсалтай байна. MH370 онгоц Энэтхэгийн далайд осолдсоныг батлах эд мөрийн баримт олдлоо” гэсэн юм.

4t3js501203itvqqeemo5asa6iИйнхүү онгоц сураггүй алга болсноос хойш нэг жил таван сарын дараа онгоцны хэлтэрхийг оллоо. Харин одоо эрлийн ажиллагааг цааш үргэлжлүүлж хохирогчдын цогцсыг гаргаж авахаар ажиллана гэж албаны хүмүүс мэдэгджээ. Дашрамд дурьдахад, MH370 онгоцонд сууж явсан 239 хүний олонхи нь Хятад, Малайз улсын иргэд байжээ.

Эх сурвалж: www.eagle.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …