Хүнсний гол нэрийн бараа бүтээгпэхүүний үнэ 0,5 хувиар өсчээ

image

Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 0.1 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 0.5 хувь, адууны махны үнэ 2.4 хувь, ямааны махны үнэ 0.6 хувиар буурсан байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 0.4 хувь, адууны махны үнэ 1.6 хувиар буурсан байна. Бусад махны үнэ тогтвортой байна. 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 8100 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн /ястай/ мах 8914 төгрөг, үхрийн цул мах 10286 төгрөг, ямааны мах 6133 төгрөг, адууны мах 6660 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар буурч, задгай 1-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй болон, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Т.Анир

ugluu-logo6

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …