Реалити шоуны од Ким Кардашианы өөрийн сэлфи зургаас бүтсэн номоо өнгөрсөн тавдугаар сарын эхээр худалдаанд гаргасан. Их Британийн Daily Mail сэтгүүлийн мэдээлснээр “Selfish” нэртэй энэхүү ном 9.97 ам.долларын үнэтэй бөгөөд өнгөрсөн гурван сарын хугацаанд 32 мянган хувь борлогдоод байгаа гэнэ.
Түүнчлэн Amazon.com-ийн “Алдартнуудын гэрэл зураг” ангилалд байгаа номнуудаас хамгийн борлуулалт сайтай номоор тус ном шалгараад байгаа аж. Гэхдээ Ким Кардашианы ном чансаагаараа нэлээд доогуур буюу 2075-д бичигджээ.
Сонирхуурлахад, Ким Кардашиан номоо албан ёсоор худалдаанд гаргахаас өмнө 500 хувь хэвлэж, нэг минутын дотор 60 ам.доллараар худалдаалж амжсан гэнэ.
Эх сурвалж: www.eagle.mn