Фэйсбүүкт тавигдсан пост Израилийн шинээр гэрлэгч хосод хуримын ёслолоо аврахад нь туслажээ. Тэдний хуримын ёслолд уригдсан ихэнх зочид ямар нэг шалтгаанаар ирээгүй гэнэ. Туслалцаа үзүүлэхийг хүссэн шуурхай дуудлагын хариуд 2000 хүн яаравчлан иржээ. Тэдний дийлэнх нь бэлгийн уут, дугтуйн дээрээ чухам хэний нэрийг бичихээ ч мэдэхгүй байсан аж.
“Ямар ч бэлэг хэрэггүй, мөнгө өгөх гээд түвэг удаад яахав. Зүгээр л хүрч ирээд танхимыг дүүргэвэл болох нь тэр. Сайхан залбираад, сүйт хархүү, бүсгүй нарыг аз жаргалтай болгоход л боллоо” хэмээн тэрхүү постон дээр өгүүлжээ. Залуусын хуримын ёслолд оролцохоор ердөө 10-хан хүн ирсэн учраас энэ нийтлэлийг фэйсбүүкт яаравчлан тавьсан гэнэ шүү.
Энэ хуримын ёслолыг зохион байгуулсан хүний толгойд үл таних хүмүүст хандан дэмжлэг үзүүлэхийг хүсэх санаа төрсөн байна. Урилгыг талархан хүлээн авч, шуурхайлан ирсэн хүмүүсийн дотор тус улсын хэд хэдэн алдартай хамтлаг, дуучид байжээ.
“Хүмүүс намайг тэврээд, дээш шидэлж байсан. Харин би тэднийг хэн гэдгийг нь огт мэдэхгүй байсан шүү. Ирсэн хүн бүхэнд үнэхээр их талархаж байна. Баярласандаа болоод бид хоёр дэндүү их нулимс дуслуулсан шүү” хэмээн шинэхэн эр нөхөр өгүүлэв.
Эх сурвалж www.wikimon.mn