Жинхэнэ сөрөг хүчин гэж юу байдгийг харуулна

olloo_mn_1438929310_100МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор МА-ын удирдлагууд болох М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнхбат,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Батболд тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.
Тэд энэ үеэр, АН манай намтай хамтран ажиллах гэрээ байгуулж үүнийхээ дүнд чухал хуулийн төслүүдийг хамтдаа хэлэлцэх байсан ч хэлсэндээ хүрсэнгүй, байгуулсан гэрээнийхээ дагуу ажиллаж чадсангүй. Гэхдээ бид засгаас гарлаа хэмээн гомдоллоогүй. Сөрөг хүчин ямар байх ёстой вэ түүнийхээ дагуу л ажилласан. Одоо Засагтай хамтрахаа больсон ч тэр үүргээ биелүүлнэ. Жинхэнэ сөрөг хүчин гэж ямар байх ёстойг харуулна хэмээн тус намын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ тодотгож байв.

Тэрээр “Өнгөрсөн  оны арваннэгдүгээр сар Ардчилсан нам манай намд урилга илгээж, засагт хамтрах хүсэлт тавьсан. Энэ тухай манай намынхантай бүтэн таван цагийн турш ярилцаж байж хамтрах шийдэлд хүрсэн.  Тэгээд таван бүлэг бүхий 20 гаруй асуудлаар гэрээ байгуулж ажилласан. Эдийн засгийн асуудлыг хамтад нь шийдэх, хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох,  өмнөх Засгийн газрын алдаа мадгийг засаж залруулах  үүднээс МАН засагт орж ажилласан. Засагт хамтрах гол шалтгаан бол эдийн засгийг өндийлгөх байсан. Өрийн босгыг АН өмнө нь 46 хувьтай байна гэсэн боловч манай нам засагт орж ажиллахдаа 58,3 хувьтай байгааг олж тогтоосон.  Тиймээс гадаад өрөө нэмэхгүйгээр, эдийн засгаа яаж сайжруулах вэ мөн Оюутолгой, Тавантолгойн  төслийг олон түмний хяналт дор авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэх зэрэг олон асуудлаар гэрээ байгуулсан билээ. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын даргатай уулзаад Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэж шийдэх ёстой. Засаж залруулахыг нь залруулаад, УИХ шуурхай хэлэлцээд явуулах ёстой гэж ярилцаж шийдсэн байсан. Харамсалтай нь, УИХ-ын дарга манайхтай байгуулсан гэрээрээ түгжих, гацаах бодлогыг барьж байсан юм билээ” гэлээ.

Тус намынхан Шийдлийн Засагт хамтрах хугацаандаа хэд хэдэн хуулин төслийг АН-ын удирдлага, төр засгийнхантай хамтран хэлэлцэж гарц хайхыг санал болгож байсан гэнэ. Гэвч АН-ын бүхнийг дангаар шийдэх сонирхолтой байсан гэнэ.

Энэ талаар З.Энхболд:

-Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэгчийг Ерөнхий сайд манай намтай зөвшилцөлгүйгээр Дубайд очиж зурсан. Өмнө нь Ерөнхий сайдыг Дубайд Оюутолгойн гэрээг зурах нь гэсэн мэдээлэл авсан байсан. Тиймээс МАН-д гэрээгээ танилцуулаарай гэсэн боловч танилцуулаагүй. Ирснийх нь дараа энэ асуудлаар мэдээлэл авах гэсэн боловч гадаад яваад гүйцэгдээгүй.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хоёр талаасаа ажлын хэсэг гаргаад хэлэлцэж шийднэ гэж гэрээнд заасан ч АН-ын манайхтай ярилцаагүй.

-Үндсэн хуулийн өөрчлөлт дээр Н.Батбаяр ахалж ажиллаж байгаа. Сонгуулийн хуулийн төсөл дээр Р.Бурмаа ахалж ажиллаж байгаа. Аль нь ч орж ирээгүй . МАН-ын зүгээс  хяналтын тооллогыг гараар явуулах, сонгуулийн тогтолцооны талаар ард түмнээсээ санал асуулга асууя гэсэн хуулийн төсөл өргөн барьсан ч одоо ч хэлэлцэгдээгүй. Энэ мэтээр АН-ынхан гэрээ биелүүлээгүй гэдгийг хэллээ.

Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнхбат “ АН-ыхан МАН хөдөө орон нутагт иргэдтэй уулзахдаа сонгуулийн сурталчилгаа хийж, өөрсдийг нь муулсан хэмээн ярьж байна. Үнэндээ бид орон нутгийн иргэдийн сонирхсон асуултад хариулж, Шинэчлэлийн засгийн газар хэрхэн ажилласан талаарх мэдээллийг өгч байсан гэв.

Г.Уянга
olloo.mn

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …