Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй 7 худагт Даншиг наадам ёслол болж өнгөрлөө.
Энэхүү наадмын жороо морины уралдаан 2 дахь өдөр нь буюу өчигдөр болж өнгөрлөө. Энэ үеэр нэгэн гоо үзэсгэлэн наадамчин олны нүдийг хужирлаад авсан юм. Эрчүүдтэй эн зэрэгцэн Даншиг наадамдаа өндөр ач холбогдол өгч монгол үндэсний хувцсаа өмсөн жороо морины уралдаанд оролцож тусгай шагнал хүртэж чадсан энэ бүсгүй бол М.Баярмаа гэгч аж.
М.Баярмаагийн аав нь Мижиддорж гэж Сэлэнгэ аймагтаа цуутай алдарт уяач байдаг байна.
Г.Эрдэм