Хонконгийн нэрт жүжигчин Жэкки Чаныг нас барсан тухай мэдээлэл олон улсын breakingnews мэдээллийн сүлжээгээр тархсан. Түүнийг шинэ киноныхоо зураг авалтыг хийхээр Австрали улсад очоод орлон тоглогчгүйгээр зураг авалтад орсноос болж амь эрсэдсэн тухай мэдээлэл олон мянган шүтэн бишрэгчдийнх нь “зүрхэнд шар ус хуруулсан” билээ.
Тэгвэл Чеки Чан уг мэдээллийг цахим хуудсаар дамжуулан “Би онгоцноос буусан даруйдаа энэ мэдээллийг сонсоод гүн “шок”-нд орлоо. Хоёр зүйлийг баттай хэлье. Нэгдүгээрт битгий санаа зов. Би одоо ч гэсэн амьд байна. Хоёрдугаарт, Red Pocket-ийн тухай миний Weibo дахь нэрийг ашиглаж худал цуурхал тараасанд итгэж чадахгүй байна. Энэ бол миний албан ёсны фейсбүүк хаяг төдийгүй надад албан ёсны ганцхан Weibo хаяг байдаг. Мэндчилсэн Жэкки Чан” хэмээн өөрийн нүүр номдоо оруулсан байна.
Энэ нь түүнийг үхсэн тухай сүүлд гарсан мэдээлсэн анхны тохиолдол биш ажээ. Урд нь “Жэкки Чан 2011 оны наймдугаар сарын 17-нд өнгөрлөө. Чи шүтэн бишрэгчдийнхээ зүрхэнд үүрд орших болно” хэмээн цахим ертөнцөөр тарсаны дараа тэрээр өөрийгө өамьд гэдгийг баталж сонин барьсан дээрх зургийг авахуулж байжээ.