Жүжигчин Гвинет Пэлтроу өөрийг нь өмөөрч продюссер Харви Вэйнштэйнд хэлсэн үгнийх нь төлөө Брэд Питтийг үргэлж хайрлаж явна гэдгээ хэлжээ. Пэлтроуг 22 настай байхад продюссер Харви түүнийг зочид буудлынхаа өрөөнд дуудаж, өөрт нь массаж хийж өгөхийг хүссэн аж. Тэрээр эрс татгалзаад тэндээс гарч одсон бөгөөд энэ булай явдлын талаар тухайн үед үерхэж байсан найз залуу Брэд Питтдээ хэлсэн гэнэ. Дараахан нь Пэлтроу, Питт хоёр Бродвэйд болсон “Гамлет” жүжгийн нээлтэд оролцох үеэр Харви Вэйнштэйн тэнд байж таарчээ.
Пэлтроу “Брэд Харвигийн эсрэг зогсож байгаа нь хүчирхэг, ид хавтай харагдаж байсан. Түүний хийсэн зүйл үнэхээр гайхалтай. Тухайн үед би тийм ч нэр алдартай, хүчирхэг байгаагүй. Харин Питт өөрийн нэр нөлөө, хүч чадлыг ашиглаж намайг хамгаалсан. Тэр үнэхээр сайн хүн. Питт Вэйнштэйнд “Түүнийг дахиад зовоох юм бол би чамайг ална шүү” гэж хэлсэн. Тэр цагаас хойш Харви надад огт түвэг удаагүй шүү” хэмээжээ.
Питт, Пэлтроу хоёр сүй тавьж явсан ч 1997 онд тун найрсаг байдалтайгаар хоёр тийш болсон юм.
Т.Цогт