Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдийг баривчилжээ

c358c63940172345originalПакистаны зүүн зүгт бага насны хүүхдийг хүчирхийлж гэр бүлийнхнээс нь мөнгө салгахын тулд сүрдүүлсэн гэх долоон сэжигтнүүдийг баривчилжээ. Сэжигтнүүд хүүхдийг хүчирхийлж буй дүрс бичлэгийг эцэг,  эхэд нь явуулж их хэмжээний мөнгө өгөхийг шаарджээ.

Өнгөрсөн долоо хоногт Пакистанд хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн хэсэг хүмүүс жагсаал хийж, энэ талаар эрх мэдэлтнүүд анхааралдаа авахгүй байгааг буруутган дургүйцлээ илэрхийлжээ. Нутгийн цагдаагийн албаныхан жагсаалыг хүчээр тараахын тулд тэмцэгчидтэй мөргөлдсөний  улмаас 20 гаруй хүн шархаджээ. “Пакистаны түүхэнд хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг хамгийн дээд хэмжээнд хүрээд байна.” хэмээн Пунжабын хүүхэд хамгааллын хорооны ажилтан Саба Садик “АFP” агентлагт мэдээлжээ.

Нутгийн хэвлэлийнхний мэдээлж буйгаар 14-өөс доош насны 280 гаруй хүүхэд хүчирхийлэлд өртөж, тэдгээрийн дүрс бичлэг олон нийтэд цацагдаад байгаа хэмээсэн байна.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-asia-33843765

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 …