Өлсгөлөн зарласан Г.Дэнзэнг эрүүдэн шүүж байна гэв

3fhpkn0oolt83m1rski5ck6boeӨмнөх Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан байна. Түүнийг албан тушаалаа урвуулсан, аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан АТГ-ынхан гурав дахь сардаа цагдан хорьж, шалгаж байгаа. Хүний гэм бурууг шүүхээр тогтоогоогүй байхдаа цагдан хорьж, эрүүдэн шүүж буй нь хууль зөрчиж буй үйлдэл хэмээн тэрээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ ажээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүнийг 461 дүгээр ангийн Б-3 буюу төрийн алба хаагчдыг хорьдог камерт хорих ёстой байсан гэнэ. Учир нь Г.Дэнзэнг 2014 оны наймдугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн тушаалаар Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газрын захирлаар нэг жилийн хугацаагаар томилжээ. Түүнийг томилсон тушаалыг цуцлаагүй, орных нь хүнийг томилоогүй учраас тэрээр өнөөдрийн байдлаар төрийн албан хаагч юм байна. Гэтэл А-3-28 тоот камерт хүн амины рецедив гэмт этгээдтэй хамт хорьсон байна. Хамт хоригдож буй Г.Б нь Эрүүгийн хуулийн 91.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Эрүүгийн хуулийн 91.2-оор онц хүнд гэмт хэрэгтэнд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Энэ зүйл ангиар хэдэн ч хүн хөнөөснийг хамаарахгүй зүйлчилдэг бөгөөд цаазын ялтай. Өөрөөр хэлбэл, муугаар бодоход Г.Дэнзэнг хөнөөсөн ч 91.2-оор татагдсан хүний зүйлчлэл өөрчлөгдөхгүй гэсэн үг. Сэтгэл зүйн ийм хүнд нөхцөлд байлгаж буй нь эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр хэмээн тэрээр гомдол гаргажээ.

Үүнээс гадна шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд зургадугаар сарын 8-нд элэгний болон уушигны өвчтэй хоёр ч хүнийг Г.Дэнзэнтэй хамт хорьсон талаар эх сурвалж хэлж байна. Г.Дэнзэн 461 дүгээр ангийн эмчид элэгний шар өвчтэй болон сүрьеэтэй гэдгээ хэлж байжээ. Гэтэл түүнтэй хамт элэгний өвчтэй Б болон сүрьеэтэй Э нарыг хориод хоёр сар болж байгаа ажээ. Хүнд өвчтэй гэдгээ эмчдээ хэлсээр байтал нэмж өвчтэй хоёр хүн камерт нь хамт хорьж, өвчнийг нь сэдрээх нөхцөл бүрдүүлж байгаад Г.Дэнзэн гомдолтой байгаа ажээ. Өвчнийг нь сэдрээх замаар эрүү шүүлт тулгаж буй нь хүний эрхийг зөрчсөн явдал хэмээн тэрээр хүний эрхийн байгууллагад хандаад байгаа юм байна.

Б.Буд

www.shuud.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …