Прокурорууд тангараг өргөлөө

DSC_8839Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тушаал гаргаж прокурорын туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Энхбат, Э.Гэрэлмаа, Д.Ууганцэцэг, Х.Оюунцэцэг, Г.Ганхөлөг, Ц.Сүхбат, Б.Батсайхан, Ц.Батзориг, Б.Мөнгөншагай, Ц.Гэрэлбаатар, Б.Ганзориг нарыг Нийслэлийн дүүргийн болон зарим аймгийн прокурорын газруудад прокурорын албан тушаалд томиллоо.

Томилогдсон прокурорууд өнөөдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой,  “Прокурорын албаны өдөр” –ийг тохиолдуулан УЕПГ-ын дэргэдэх “Прокурорын сургалтын төв”-д шинээр байгуулсан “Прокурорын алдрын танхим”-ын нээлтийн үеэр тангараг өргөлөө.

DSC_8868Тангараг өргөх ёслолын ажиллагааг УЕПГ-ын ахмад прокурор Ш.Батаа удирдаж явууллаа.

Мөн шинээр томилогдсон прокуроруудад Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан ажлын өндөр амжилтыг хүслээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …