“Прокурорын цом” шатрын тэмцээн боллоо

DSC_0211-300x199Монгол Улсад прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан УЕПГ-аас “Прокурорын цом” шатрын тэмцээн зохион байгуулж явууллаа. Тэмцээнд УИХ, УЕПГ, Өмгөөлөх, Авилгатай тэмцэх газар, Нотариат, Оюуны өмчийн газар зэрэг байгууллагын 36 шатарчин оролцсоны 10 нь шатрын спортын мастер зэрэгтэй тамирчин байснаар тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөв.

Тэмцээний дүнг гаргахад 1 дүгээр байрыг Хөвсгөл аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил эрхэлсэн туслах прокурор шатрын спортын мастер О.Хадбаатар, 2 дугаар байрыг УЕПГ-ын хяналтын прокурор, шатрын спортын дэд мастер Т.Баярсайхан, 3 дугаар байрыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар эзэллээ.

Тэмцээнд тэргүүлсэн тамирчин “Прокурорын цом” өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Цаашид энэхүү тэмцээнийг жил бүрийн 8 дугаар сард “Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан УЕПГ-аас зохион байгуулж байхаар Улсын Ерөнхий прокурорын тушаал гарчээ.

shatar1 shatar2 shatar3 shatar41

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …