Брэд Питт, Анжелина Жолигийн гэр бүлийн өмнө одоо хялбар биш асуудал дахин тулгарч байна. Энэ нь од хосуудын 10 настай охин нь жинхэнэ гэр бүлийнхээ төлөө тав тухтай байдал, мөнгө, алдар нэрийг орхихоор шийдсэн гэдэг нь батлагдсан гэнэ. Энэ тухай Kdramastars мэдээлсэн байна.
Холливудын жүжигчдийн Этиоп охин нь Захара хэмээх нэртэй 2005 онд төржээ. Арван жилийн дараа Захара ийнхүү төрсөн гэр рүүгээ буцахаар шийдсэн байна. Охины төрсөн ээж нь амьд байгаа нь ийм шийдвэрт хүргэсэн гэнэ.
Өмнө нь Захараг төрүүлсөн эмэгтэйг ДОХ-ын улмаас нас барсан гэж мэдээлсэн байна. Жоли болон Питтийн гэр бүлд бичиг баримт бүрдүүлэн охиныг өгөх үйл ажиллагаанд Захарагийн эмээ нь тусалсан аж.
Гэсэн хэдий ч сүүлийн үеийн мэдээллээр Захарагийн ээж нь амьд сайн байна гэжээ. Холливудын баян, алдартай жүжигчдээс Захарa охины ээж нь хүүхдийн эрхээ буцаан авахаар шийдсэн нь батлагдсан юм. Тэр охиноо эргүүлэн авах гэж байна.
Питт, Жоли нар удахгүй болох хэтийн төлвийн талаар нухацтай бодож байгаа аж. Захараг Этиопт эргүүлэн аваачих тухай шаардлагын талаар тэр хоёр санаа зовж буй гэнэ. Энэ гэр бүлийн асуудал нь хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.
Анжелина Жоли, Брэд Питт нар зургаан хүүхэдтэй: гурван эрэгтэй, гурван охин. Тэдний өөрсдийн төрүүлсэн нь хүү Нокс, охид нь Шайло болон Вивьен нар нь. Үрчилж авсан гурван хүүхдээ Жоли, Питт нар өөрсдөөрөө овоглосон.
Эх сурвалж: www.gereg.mn