Та маш их ядарсан, санаа зовох ямар ч зүйлгүй атлаа нойр тань хүрэхгүй байна уу? Тэгвэл орой идсэн зүйлсээ эргээд санаарай. Хэрэв та бүтэн нойртой хонохыг хүсэж байвал эдгээр хүнсний зүйлсээс татгалзах хэрэгтэй.
1. Шоколад
Нэн ялангуяа хар шоколад кофетой адил каффейн их хэмжээгээр агуулдаг. ийм учраас та оройн цагаар шоколад идвэл “сэргэг” байна л гэсэн үг. Шоколад хэдий какао ихтэй, хар байна төдий чинээгээр каффейн агуулдаг учраас орой унтахын өмнө хар шоколаднаас татгалз. Мөн ядралыг багасгаж, сэтгэл санааг дээшлүүлдэг учраас шоколадыг орой биш, өглөө эсвэл өдрийн цагаар идээрэй. Харин цагаан шоколад каффейн агуулдаггүй учраас, цагаан шоколад идэж болно.
2. Халуун ногоо
Халуун ногоотой хоолыг боловсруулахын тулд хүний бие жирийн үеэс илүү хүч гаргадаг. Ийм учраас халуун ногоотой хоол идсэний дараа хүний бие бүрэн амарч чадахгүйд хүрдэг. Мөн үүнээс болж шөнө олон дахин сэрэх тохиолдол гардаг. Үүнээс гадна халуун ногоотой хоол биеийн ерөнхий температурыг нэмэгдүүлдэг. Энэ нь шөнө тухгүй унтах, хар дарж зүүдлэх гол шалтгаан болдог.
3. Кофе
Мэдээж кофе. Кофе, хар шоколадад агуулагддаг каффейн бол төв мэдрэлийн системийг эрчимжүүлэгч юм. Ийм учраас тархийг сэргээж, эрч хүчийг нэмэгдүүлдэг учир оройн цагаар кофеноос заавал татгалзаарай.
4. Спиртийн төрлийн зүйлс
Орой ганц хоёр хундага дарс, шар айраг уух нь бөх нойрсуулдаг гэж олон хүн эндүүрдэг. Уусны дараа таны нойр хурдан хүрэх ч, энэ нь таны бие бүхэлдээ эрүүл, тавтай амарч байна гэсэн үг огт биш. Мөн нүдний хөдөлгөөнийг багасгадаг учраас уусны маргааш өглөө эрт босход хүндрэл үүсч, нөгөө талаар хүний мэдрэмтгий байдал нэмэгдэж сэтгэл санаа тогтворгүйждэг байна.
5. Өөх тостой хоол хүнс
Мах, бяслаг ихтэй пиззанд дургүй хэн байх вэ. Гэхдээ ийм хүнд хоол идсэний дараа унтахад тун бэрхшээлтэй байдаг. Халуун ногоотой хоолны нэгэн адил хоол боловсруулах эрхтэн систем өөх тостой, хүнд хоол боловсруулахын тулд нилээд хүндрэлтэй тулгардаг.
6. Шүүрхий мах
Шүүрхий мах, стейк уургаар баялаг байдаг. Гэхдээ оройн цагаар их хэмжээний стейк идвэл, нойронд асуудал учирдаг. Мөн тодорхой хэмжээний өөх тос агуулдаг учраас, орой унтахаас өмнө идэхгүй байх хоолны жагсаалтад зайлшгүй орж байгаа юм.
7. Хүнсний ногоо ба жимс
Сонирхолтой санагдаж болох юм. Гэхдээ та энэ үдэш сайтар унтаж амрахыг хүсэж байвал ногоо, жимс бүү хэрглээрэй. Нэн ялангуяа брокколи, оранж, улаан лооль гэх мэт жимс хүнсний ногоо нь хүнийг унтаж байх үед хоол боловсруулах системийн үйл ажиллагааг доголдуулдаг. Харин унтахын өмнө гадил жимс идэх нь биед хоргүй.
8. Чихэр
Мөхөөлдөс, бялуу, чихэр унтахынхаа өмнө идэх нь тийм ч сайхан санаа биш шүү. Биед тань хэдий чинээ сахар орно, тэр хэмжээгээр хүний бие тухгүй амарна. Хэрэв та өглөө бүрэн амарсан байдалтай сэрэхийг хүсэж байвал унтахынхаа өмнө чихэрнээс татгалзаарай.
9. Бэлэн хүнсний бүтээгдэхүүнүүд /чипс, начос… г.м/
Шөнө дунд эсвэл оройн цагаар өлсөх үед ийм төрлийн хүнсийг хүмүүс түлхүү хэрэглэдэг. Амттай, хялбар учраас тэр байх. Тэдний ихэнх нь өөх тос, чихэр агуулдаг учраас илүүдэл жинг үүсгэж, амьсгалын замын эрүүл мэндэд мөн сөргөөр нөлөөлдөг. Мөн судалгаагаар хүн бага нойртой байх тусмаа ийм төрлийн хүнсэнд илүү дурладаг нь тогтоогдсон байна.
10. Ус
Үнэмшмээргүй сонсогдож болох юм. Гэхдээ унтахынхаа өмнө их хэмжээний шингэн уувал шөнө дунд олон сэрж, бөх нойрсоход асуудал үүсдэг ба хэвийн үеийнхээс бага нойртой унтах магадлал өндөр байдаг. Мөн маргааш өглөө нь хүний нүүр ам хавагнадаг гоо сайханд сөрөг нөлөөтэй. Ийм учраас өдрийн цагаар хангалттай хэмжээний ус уугаарай.
11. Хийжүүлсэн ундаа
Каффейн агуулдаг, сахарын агууламж өндөртэй, хийжүүлсэн ундааг шууд хоригло. Хэрэв та оройн цагаар хүнд хоол идэж араас нь хийжүүлсэн ундаа уусан бол сайхан амарна гэдэг юу л бол.