“Victory secret’s”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр нөхөр Орланда Блумээс салснаас хойш Австралийн тэрбумтан Жеймс Паркертэй хэсэг хугацаанд болзож, зургаан сарын өмнө салцгаасан билээ. Тэрбээр саяхнаас өөрөөсөө долоон насаар дүү Эван Спегил гэгчтэй болзох болсон юм. Хос өчигдөр Нью Йоркийн олон улсын нисэх буудалд байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд гурван хоног Ромд амрахаар явж байгаа хэмээн Мирандагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Миранда сэтгүүлчдийг харсаныхаа дараа Эваныг заагаад “Миний хайр хөөрхөн байна уу. Тэр үнэхээр халамжтай” гэж хэлээд үнссэн байна. Моделийн нэг найзын ярьснаар “Эван, найз бүсгүйгийнхээ хүү Фулинтай тийм ч дотно биш. Тэрбээр Фулиний сэтгэлийг татахын тулд их хэмжээний мөнгийг тоглоом, хувцсанд үрж байгаа” гэжээ.
Эван “Yahoo” компанийн гар утсанд зориулсан “Snapchat” аппликэйшнийг зохион бүтээсэн нэгэн юм. Энэхүү аппликэйшн жилд 500 саяыг олдог байна.
Эх сурвалж: www.shuud.mn