Шинэ сайд нарыг тодруулах ажлын хэсгийг Н.Энхбаяр ахална

f260612e48eb081dcb5c7a7eacfde997_x3

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Эвслийн бүлгийн хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон бөгөөд хуралдаанаар шинээр бүрдүүлэх Засгийн газрыг яаралтай байгуулах талаар ярилцан санал солилцсон байна.

Мөн хуралдаанаас “Шударга ёс” эвслийн бүлэг болон АН-ын гишүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ. Ажлын хэсэг шинээр томилогдох зургаан сайдын талаар саналаа нэтгэх бөгөөд Н.Энхбаяр ахлах юм байна. Энэ талаар эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэлэхдээ “АН болон эвслийн бүлгийн хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа. Энэ ажлын хэсэг Засгийн газрын шинэ гишүүдийн талаар санал солилцож байр сууриа нэгтгэнэ. Засгийн газрын асуудлыг яаралтай шийдэх ёстой учраас өнөө маргаашдаа багтааж ажлын хэсэг дүгнэлтээ гарана.” гэлээ.
Н.Энхбаяр ийнхүү “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд суусныхаа дараа АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдтой уулзахаар тохирсон юм. Албан бус мэдээгээр УИХ-ын дарга уулзалтын 15 минут өгсөн аж.
www.mnb.mn

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …