Техасын Их сургуулийн профессор Жое Спурлокыг хүлээн авч уулзлаа

DSC_0296-300x199Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Техасын Их сургуулийн Хуулийн сургуулийн профессор, шүүгч ноён Жое Спурлокыг хүлээн авч уулзлаа.

Ноён  Жое Спурлок нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан туршлагатай шүүгч, эрдэмтэн хүн юм. Тэрээр сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, өөрийн хуулийн сургуулийн Азийн шүүхийн сургалтын төвд, шүүгч, прокурор, өмгөөлөгч, Цэцийн болон Их хурлын гишүүн олон хуульчдыг шүүхийн хараат бус байдал, хүний эрх, эрх чөлөөний талаарх сургалтанд оролцуулжээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд тангаргаа өргөжээ

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Роб Йеттен тангаргаа өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа …