Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө

DSC00128 УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн чуулганыг нээж “УИХ-ын хүндэтгэлийн чуулган нээснийг мэдэгдье. Чуулганы ирц 90,7 хувьтай буюу 69 гишүүн чуулганд оролцож байна. чуулганд хүрэлцэн ирсэн гишүүд, зочид төлөөлөгчид болон ард иргэддээ талархал илэрхийлэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Цахиагийн Элбэгдорж ард түмний дийлэнх олонхийн саналыг авч, ялсан бөгөөд энэ удаагийн тангараг өргөх ёслолыг анх удаагаа ард түмнийхээ өмнө нээлттэй хийж буйгаараа онцлог” хэмээн үг хэлэв.

Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэлийн индэрт урьсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэтгэлийн индрээс “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн ард түмнийхээ өмнө тангаргаа өргөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамга, тэмдгээ хүлээн авлаа.

DSC00123

Талбайд цугласан иргэд зочид төлөөлөгчид бүгд ерөнхийлөгчид баяр хүргэн алга нижигнүүлэн ташицгаасан бөгөөд үүний дараагаар Монгол улсын төрийн дуулал эгшиглэн бүгд хүндэтгэл илэрхийлэв.

Л.Бадрах

Ugluu logo

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …