Модель С.Төгс 14 хоногийн дотор 8 кг жин хаяжээ

togsГерманы “IZAO” загварын агентлагт ажиллаж make up болон стилистийн чиглэлээр суралцаад ирсэн загвар өмсөгч С.Төгс үрийн зулай үнэрлэж ээж болсон билээ. Загварын тайзан дээр хамтдаа алхсан модель залууг амьдралынхаа ханиар сонгосон ч удалгүй хоёр тийш болсон. Тэрбээр өвөрмөц төрх, шулуухан яриагаараа олны анхаарлыг татдаг нэгэн бөгөөд гадаадын загварын агентлагуудтай хамтарч ажиллан, эх орныхоо нэрийг олон улсад дуулгаж яваа. Өдгөө Сингапурын загварын агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байгаа С.Төгс гэрээт загварын компаниас нь 8 кг хасах даалгавар өгчээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Намайг 14 хоногийн дотор 8кг хасч, тойрог болгоноосоо дор хаяж 5 см хас гэсэн даалгавар өглөө. За ёстой яаая даа гэж байгаад л фитнессийг зорилоо. Дан ганц дасгалаас илүү зөв амьдралын хэв маягт оруулж өгсөн дасгалжуулагчдаа баярлалаа. Газтай ундаа, шоколад, гурилан бүтээгдэхүүн зэргийг хаяж, өдөрт 2 аяга ус уудаг байсан хүн 2 литр ус уудаг болсон” хэмээсэн байна.

800x20150813112309_c81e728d9d4c2f636f067f89cc14862cЭх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …