“С.Эрдэнэ гишүүнийг эргүүлэн татая” сонгогчдын түр хороо байгуулагджээ

hewlel_medeeБаянгол дүүргийн сонгогчдоос итгэл хүлээлгэн УИХ-д сонгосон С.Эрдэнэ гишүүн нь УИХ-ын гишүүн хүний чанд сахин мөрдөх хууль дээдлэх үндсэн хуулийн зарчмыг удаа дараа зөрчиж байгаа тул УИХ-ын гишүүн байх ЁС ЗҮЙГҮЙ хүн гэж үзэж УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах түр хороог байгуулагдсан байна. Уг түр хороо нь Баянгол дүүргийн 23-н хорооны 1000 гаруй иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд нийт сонгогчдын тодорхой хувь гарын үсгээ зурсаны дараа Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц болон УИХ-д эргүүлэн татах хүсэлтийг өргөн мэдүүлэхээр болжээ.

Эрхэм УИХ-ын гишүүн С.Эрдэнэд хууль үйлчилдэггүй юм бол иргэд сонгогчид бид бүхэн энэ хүнтэй хариуцлага тооцож, “ЭРГҮҮЛЭН ТАТАХ”-ыг Баянголчууд та бүхэндээ уриалж байна хэмээн түр хорооныхон мэдэгдээд байна.

Түр хороо байгуулагдах болсон нь ХАХНХ-ын сайд, Хөдөлмөрийн яамны сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнэ нь Засгийн газрын 2015 оны 166 тоот тогтоолын дагуу Хөдөлмөрийн сайдын үүргийг түр хариуцан ажилласан эхний өдрөө б/144-б/149 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг хууль бусаар ажлаас чөлөөлсөнтэй холбоотой ажээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …