Д.Ариунцэцэг экс нөхөр Мянгаагийнхаа талаар анх удаа ам нээлээ

watermarkАрд түмний мисс Д.Ариунцэцэг дунд сургуулиа төгсмөгцөө алтны магнат гэгддэг Ц.Мянганбаярын албан ёсны гурав дахь гэргий болсон. Тухайн үед түүнийг Д.Пүрэвсүрэнгийн нөхрийг булааж, охиныг нь өнчирүүллээ хэмээн олон хүн зэмлэж байсан.

Гэвч хааны алба халаатай, ноёны алба ээлжтэй гэгчээр Д.Ариунцэцэг ч мөн удалгүй дараагийн бүсгүйд зайгаа тавьж өгсөн юм. Өдгөө хүүхдээ ганцаараа өсгөж байгаа түүнийг баян эрчүүдийг урхидах талаар мэргэшиж байгаа талаар хэвлэлээр шуугиж буй. Хамгийн сүүлд л гэхэд Баян Базарааг залуухан гэргийгээс нь салгаад, дотночихсон.

Харин Д.Ариунцэцэг энэ бүхэнд тайлбар хэлж, хувийн амьдралынхаа талаар ам нээгээд байдаггүй. Тэгвэл тэрбээр анх удаа анхны нөхөр Мянгаагийнхаа болон хайр дурлалынхаа талаар ам нээлээ.

Тодруулбал тэрбээр “Би Пүрэвсүрэн, Мянганбаяр хоёрыг салгасан гэвэл огт худлаа. Би ийм зүйл хийгээгүй, тэгээгүй хэмээн өнгөрсөн зүйлийн араас хөөцөлдөх хүсэлгүй байгаа. Өнгөрсөнөө харж биш, ирээдүйнхээ төлөө илүү өөдрөг тэмүүлэх болно” хэмээн ярьжээ.

www.mnews.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …