Манай эрхэм гишүүд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, монголоороо гоёхыг уриалдаг. Тэр дундаа УИХ-ын гишүүн О.Содбилэг өнгөрсөн сонгуулиараа “Би монголоороо гоёдог” хэмээн ярьсаар сонгогчдоос өндөр оноо авч төрийн түшээ болох эрхээ олж авсан билээ.
Эрхэм гишүүний хувьд тэр бүр онцгойрч гоцроод байдаггүй ч түүний гэргий “Ажигана” компанийн захирал Э.Туул цаг үргэлж олны анхаарлын төвд байдаг билээ. Тэгвэл дөрөв дэх үрээ өлгийдөхөө тэсэн ядан хүлээж буй эрхэм гишүүн саяхны нэгэн өдөр тун содон футволкоор гоёсон нь олныг багагүй шуугиулаад амжлаа.
Тодруулбал, монголоороо гоёдог эрхэм гишүүн нүцгэн бүсгүйн зурагтай футволк өмссөн байсан нь олон хүний “нүдийг орой дээр нь гаргасан” юм.
www.mnews.mn