Парагвай улсад 11 настай охин хүүхэд төрүүлжээ

Эмч нар үр хөндөлт хийхээс татгалзсаны улмаас Парагвай улсад хойд эцэгтээ хүчиндүүлсэн 11 настай охин хүүхэд төрүүлсэн байна. Ромын Католик шашинтай Парагвай улс эхийн биеийн байдал маш хүнд, хүүхэд төрүүлэх боломжгүй тохиолдолд л үр хөндөлт хийдэг. Парагвай бол үр хөндөлтийн эсрэг дэлхийн хамгийн хатуу хуультай орнуудын нэг.

Эх хүүхдийн биеийн байдал харин сайн байгаа аж.

Тэрээр 10 настай байхдаа 42 настай хойд эцэгтээ хүчиндүүлсэн бөгөөд хүчирхийлэгч этгээд шүүх хурлыг хүлээн шоронд хоригдож буй юм.

1tnr4o4h4gjppbja5jatdq90sr

Парагвайн нийслэл хот Асуншионы Рейна Софиа эмнэлэгийн эмчийн хэлсэнээр хүүхэд хэвийн хэмжээтэй буюу 3.55 кг гарсан байна.

2013 оны НҮБ-ийн тооцоогоор хөгжиж буй оронд жил бүр 2 сая 14-өөс доош насны охидууд хүүхэд төрүүлдэг бөгөөд жилд 70.000 орчим өсвөр насны охидууд төрөлт, жирэмсний үеийн хүндрэлийн улмаас хорвоог орхидог аж.

Эх сурвалж: www.hiub.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …