Эзэгтэй таньд хэрэгтэй хүнсний зөвлөгөө

images (1)-Загасны хайрсыг цэвэрлэхийн өмнө давс түрхвэл цэвэрлэхэд хялбар.
-Арилгасан төмсийг хүйтэн усанд хэдэн минут байлгаад чанавал түргэн болдог.
-Төмсийг бүтнээр нь чанахдаа зөөлөн гал дээр буцалгадаг. Учир нь ширүүн галаар буцалгавал гадна тал нь хэт болоод үйрч дотор тал нь түүхийрдэг.
-Сонгино хэрчихийн өмнө хүйтэн усанд хэсэг байлгаад хэрчвэл нүд хорсохгүй. Мөн хэрчих үед нулимс гоожоод байвал хутгаа үе үе хүйтэн усанд дүрээд үзээрэй.
-Хүрэн манжин, лууванг хальстай нь чанаад дараа нь халуун бүлээнээр нь арилгахад хаягдал бага гарна.
-Ургамлын тосыг хадгалахдаа ялимгүй онгорхой саванд хадгална. Мөн чимх хоолны давс хийвэл бүр сайн.
-Будаа агшаахдаа бага зэрэг цуу хийхэд сэвсгэр цагаан өнгөтэй болно.
-Хэрэв та сүүтэй гоймон чанаж байгаа бол эхлээд гоймонгоо 3-7 минут усанд чанах хэрэгтэй. Дараа нь сүүндээ хийгээрэй.
-Чанасан гоймонг хэрэглэхдээ эхлээд сайтар шүүгээд дараа нь бага зэрэг шарвал сайхан амттай болно.
-Чанасан төмсийг амттай болгохын тулд төмсөө чанаж байхдаа 2-3 хумс сармис, лаврын навч хийгээд дараа нь шарах буюу халуун зууханд /дуковк/ хийвэл сайхан амттай болно.
-Хальстай нь чанасан төмсийг гаргангуутаа хүйтэн усанд дүрээд авмагц хальс нь түвэггүй салдаг.
-Котлет хийхээр бол цагаан талх нунтаглаж хийвэл илүү зөөлөн, шүүслэг болно. Котлетыг 1-2 ширхэг өндгөөр барьцалдуулна
-Давсыг хоолоо болгосны дараа хийвэл эрүүл мэндэд сайн.
-Хоол хэтрүүлэн идсэн, бие тавгүйрхсэн бол зөгийн балтай ус нэг аягыг уучих. Түргэн шингэхэд тустай.
-Долоо хоногт 2-3 удаа хятад байцааны шүүс ууваас элэгний өвчнөөс сэргийлнэ.

/”Хань” сонин/

Санал болгох мэдээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах …