Өршөөлийн хуулиар хүний амийг санаатай хохироосон, хүчингийн хэрэг хийсэн этгээдүүд суллагдахгүй гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа.
Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр найз охиноо үхэлд хүргэсэн гэх Г.Алтанхүү, дөрвөн настай охиноо зодож амийг нь хохироосон гэх Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг өршөөлд хамруулна гэсэн мэдээлэл гараад байгаа аж.
Найз охиноо үхэлд хүргэсэн гэх Г.Алтанхүү ялаа эдэлж байгаа бол, Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэг мөрдөн байцаалтад буцсан байдалтай байна.
Эх сурвалж www.wikimon.mn