Тяньжины дэлбэрэлтийн талаар худал цуу тараасан хэмээн вэбсайтуудыг хаажээ

3ca2b708d68e1df1bf072b8cfc3db4ccХятадын боомт хот Тяньжины дэлбэрэлтийн улмаас 100 гаруй хүн сураггүй алга болсон байна. Тэдгээр хүмүүсийн 85 нь албан үүргээ гүйцэтгэж явсан гал сөнөөгчид байна хэмээн тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ.

Дэлбэрэлтийн улмаас 112 хүн нас барсан бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдсээр байна.

Онц аюултай болон химийн бодис бүхий агуулах дөрвөн хоногийн өмнө дэлбэрсэн юм.

Уг дэлбэрэлтийн талаар худал мэдээлэл нийтэд түгээсэн гэх шалтгаанаар олон вэбсайт хаагджээ.

Төрийн албаны мэдээллийн хэрэгсэл Синьхуа агентлагийн мэдээлснээр олон нийтэд худал мэдээ цацсан, нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийсэн гэсэн үндэслэлээр 50  вэбсайт хаагдсан аж.

Өнгөрөгч лхагва гаригт болсон дэлбэрэлтийн дараагаар өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломжтой цахим ертөнцөд олон зуун аккаунт хаяг хаагдсан байна.

Мөн чухам ямар химийн бодис осол болсон агуулахад байсан талаар,  ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл засгийн газраас иргэдэд өгөхгүй байгаа хэмээн осолд амиа алдагсдын ар гэрийнхэн болон дэлбэрэлтэнд өртөж эд материалын хохирол амссан хүмүүс ихэд бухимдаж жагсаал хийж байгаа ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …