Тарваган тахал өвчнөөр дахин нэг хүн өвчиллөө

0 aaaaaaaaaaaaaaaaaaaaa darhan 9Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 16 настай, эрэгтэй Д нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тарвага (нохой зууж ирсэн)-ыг өвчих явцдаа халдвар авч, 8 дугаар сарын 14-ний өдөр халуурч, баруун суганы булчирхай цочсон шинж тэмдэгтэйгээр сумын эрүүл мэндийн төвд тусгаарлагдан эмчлүүлж байна. Тус сумын Засаг даргын А/89 тоот захирамжаар хөл хорио тогтоон аймгийн ЗӨСТ, ОБХ, ЭМГ-ын 30 гаруй мэргэжилтнүүд голомтот хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.  Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2015 оны нэгдүгээр сараас хойш Улаанбаатар хотын хэмжээнд 34 удаагийн мэрэгч амьтдын үхэл, хоргодлын дуудлагыг хүлээн авч, 58 тарвагыг лабораторийн шинжилгээнд хамруулж, тарваган тахал өвчний эрсдэлгүй болохыг тогтоосон байна.

Үүний зэрэгцээ 2015 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн өнөөг хүртэл тарваган тахал өвчний сэжигтэй таван яаралтай дуудлага ирсэнээс Ховд аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 2 хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагдаж, 1 хүн нас барсан байна.

Иймд тарваган тахал өвчний улиралчлал эхэлсэнтэй холбоотой иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …