Саудын Арабын Шах Абдуль бин Баз аш-Шейх олныг шуугиулсан, цочирдмоор шийдвэр гаргажээ. Тэрээр эрэгтэйчүүд өлсөж туйлдсан тохиолдолд өөрийн эхнэрээ “идэж” болно гэсэн шийдвэр /фатва/ гаргажээ хэмээн Al-Quds al-Arab сонин мэдээлсэн байна. Фатва гэдэг нь лалын шашинтны аливаа асуудлыг шариатын хуулиар шийдэх, Исламын зарчимд үндэслэсэн, шах буюу шийдвэр гаргах түвшний хүний гаргадаг шийдвэр аж.
Энэхүү гаргасан шийдвэрээр бол өөрийн эхнэрийн биеийн аль нэг хэсгийг идэхийг зөвшөөрчээ. Шах энэ шийдвэрээ хамгаалан тайлбарлахдаа энэ үйлдэл нь эмэгтэйчүүдийн нөхөртөө үнэнч, даруу төлөв байдлыг дээд зэргээр илэрхийлээд зогсохгүй нөхөртөө биеийнхээ хэсгийг идүүлснээр нэгэн бүхэл бие цогцос болон нэгдэж байгаа ариун хэрэг гэсэн байна.
Дашрамд дурдахад хэдэн долоо хоногийн өмнө Шах өөр нэгэн “зарчимгүй” шийдвэр гаргаж байсан нь 15 нас хүрээгүй хүүхдүүдийг гэрлэж болно гэж үзсэн явдал юм. Үүнийгээ мөн л “энд гайхаад байх зүйл байхгүй, байдаг л асуудал” гэсэн тайлбар хийж байжээ.
Саудын Арабад 30-аас дээш насны нөхөргүй эмэгтэйчүүдийн тоо 1.5 саяд хүрсэн бөгөөд энэ нь тус улсын нийт эмэгтэйчүүдийн гуравны нэг аж.
Эх сурвалж: mongolcom.mn