Рианнагийн гэрээс гарч явахдаа баригджээ

fuugdvbsltjpc83hpkhrnh8hd“Formula 1”-ийн нисгэгч Льюс Хэмилтон өчигдөр дуучин Рианнагийн Нью Йорк дахь гэрээс нь гарч явахдаа гэрэл зурагчид болон дуучны фэнүүдэд баригдсан тухай “www.dailymail.co.uk”мэдээллээ. Дуучны хөршүүдийн ярьснаар “Хэмилтон, Рианнагийн гэрээс холгүй нэг байшин худалдан авсан” гэжээ. Хэмилтоны хэвлэлийн төлөөлөгч “Тэрбээр Нью Йорк хотноо байшин худалдан авсан. Энэ бол үнэн. Байшин худалдан шалтгааныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэд сайн найзууд” гэж ярьсан байна. Тэднийг болзож эхэлсэн гэх мэдээлэл цацагдах болсон.    Өнгөрсөн долоо хоногт Барбадос улсад зохион байгуулагдсан багт наадамд тэд хамтдаа оролцож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн билээ. Хэмилтон 2008 оноос үерхсэн дуучин Николь Шерзингерээс энэ оны хоёрдугаар сард салсан бол Рианнаг өнөөдрийг хүртэл жүжигчин Леонарда де Каприотой холбож байгаа юм.

 

www.shuud.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …