Авлигад авсан мөнгийг нь бүтэн хоногийн турш мөнгөний 3 машинаар тоолжээ

140078-19052014-1400484331-236395477-dollarЭнэтхэгийн нэгэн авлигачийн авсан мөнгийг тус улсын цагдаа нар бараг бүтэн хоногийн турш тоолжээ. Тодруулбал, яг 21 цаг. Тэгэхдээ бүр мөнгөний 3 машинаар шүү.

Энэ бол Калькутт хотын нэгэн инженерийн авсан хахууль, яг 3,2 сая доллар гээд төсөөл дөө. Тэрбээр орон нутгийн эрх баригчдын захиалгыг гүйцэтгэдэг нэгэн байж. Түүнийг одоо хүүгийн хамт баривчлаад байна.
Инженер энэ мөнгөө гэрийнхээ буйдан, гудас, дэрэнд нуусан байв. Мөн түүний гэрийн тааз, хананд нууц сейф байсан гэнэ. Мань эр угаалгын өрөөний плитан доор, бүр хөргөгчиндөө ч мөнгөө нуусан байлаа.
Энэтхэгийн цагдаа нар бүтэн хоног нойргүй ажиллаад их ядарсан ч нөгөө инженерийн амьдардаг бусад гэрт ч нэгжлэг хийхээ мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …