2. Хязгааргүй ихээр бие биедээ итгэх итгэл дээр энгийн хайрын “сүм”-ээ босгох хэрэгтэй. Ингэснээр л гэр бүлийн харилцан ойлгох, харилцан туслах, хамтран жаргал зовлонгоо хуваалцах нь нэмэгдэх вий.
3. Хайртынхаа талаар өөрийн бодолтой байж бас түүний тухай хүмүүс ямар бодолтойг мэдэж ав. Энэ нь танд өөртөө итгэх, эргэлзэхэд чинь хэрэг болно. Хүмүүсийн шүүмжлэлд үргэлж шүүмжлэлтэй хандаж сур. Хүний үг заавал үнэн байх учиргүй. Харин тэр хүний санааны цаад учир шалтгааныг мэдэхийг эрмэлз. Сохроор хүний үгэнд орвол амьдралыг чинь сүйтгэж мэднэ.
4. Хайртай хүмүүс дэндүү сэтгэл хөдлөлтэй, шуналтай, тачаангуй байдаг. Магадгүй үүнээс болж заримдаа нэг нэгэндээ шударга биш ханддаг байж мэднэ. Гомдсон сэтгэлээ оюун ухаанаасаа дээгүүр битгий тавь. Муу үйлдлээ хайраар зөвтгөх хэрэггүй.
5. Сэтгэл санааны харилцан тааламжтай байдал ирээдүйн ханиа зөв сонгох нэгэн шалгуур юм. Гэрлэхээсээ өмнө нөхрөөсөө сайн асуу. Дээд зэргийн харилцан ойлголцол, харилцан сэтгэл санааны таатай байдал нь сэтгэл зүйн хамгийн гол нийцэл юм шүү.