Нэг тосгоны 600 иргэн нарнаас болж хачирхалтай өвчин тусчээ

2B74DDF000000578-3202069-Genetic_condition_Djalma_Jardin_has_just_one_that_he_can_t_close-a-2_1439910116186Бразилын Арарас тосгонд нэгэн хачирхалтай өвчин дэлгэрчээ. Энэ өвчинөөр тосгоны 800 иргэнээс 600 нь өвчилсөн бөгөөд өвчний шалтгаан нь нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй гэнэ. Шинж тэмдэг нь нүүрний бүх арьс хэт ягаан туяанд түлэгдсэн мэт болдог ба цаашдаа арьсны хорт хавдар болон хүндрэх аюултай аж. Тодруулбал арьс нь дахин сэргээгдэх боломжгүй болтлоо түлэгдэж гэмтэнэ гэсэн үг юм.

2B74DE7A00000578-3202069-Deide_pictured_with_store_owner_Gleice_Machado_who_was_keen_to_f-a-3_1439910116431

Жардин хэмээх энэ тосгоны залуу энэ өвчинөөр өвчилсөн бөгөөд өөрийн арьсыг наранд бага зэрэг түлэгдсэн хэмээн бодоод анзааралгүй унтжээ. Харин маргааш өглөө нь түүний нүүр маш ихээр таталдаж нэг нүдээ аньж чадахгүй болсон байна. Энэ түлэгдэлт маш хурдацтай тархсан бөгөөд одоо тэрээр нэг нүдээ бүрэн алдаж үлдсэн нэг нүдээ аньж чадахгүй болсон аж. Түүний хэлсэнээр ” Энэ бол маш аймшигтай муухай өвчин. Би ийм өвчин тусна гэж төсөөлсөн ч үгүй” хэмээсэн байна.

2B7646B100000578-3202069-People_living_in_the_village_have_been_advised_to_avoid_all_sunl-a-1_1439910116060 2B76465100000578-3202069-Residents_who_suffer_XP_talk_during_a_meeting_in_the_village_The-a-6_1439910116437

Сан Паулогийн генетик судлаач эрдэмтэн Карлос Менк энэхүү өвчинийг халдварт өвчин биш гэж дүгнэсэн ба ямар нэгэн генийн буюу удамшлын өвчин гэж үзээд байгаа юм. Одоогийн байдлаар тосгоны иргэд нарнаас өөрсдийгөө хамгаалж шүхэр, ямар нэгэн саравч байнга авч явж аль болох нарнаас хол байхыг хичээж байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …