Монголчуудаас анх удаа Холливудад хөл тавьж олныг шуугиулж байсан жүжигчин Б.Амарсайхан энэ удаа ч мөн томоохон дуулиан дэгдээх гэж байна. Тодруулбал, Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, туялзуур сэлэмчин Клаудия Бокельтэй нэгэн сонирхолтой тулаан хийх гэж байна.
Клаудия МҮОХ-нд зочилж, ОУОХ-ноос илгээсэн “РИО 2016” олимпийн наадмын урилгыг гардуулж, ОУОХ-ны Тамирчны хөтөлбөр (Athlete Career Program)-ийг удирдан, үнэтэй зөвлөгөөг өгсөн байна. Тэрбээр өөрийн 2004 оны олимпийн наадамд оролцохдоо хэрэглэж байсан хувцас хэрэглэл, сэлмээ агссаар Улаанбаатарт хөл тавьсан бөгөөд өнөөдөр нэгэн сонирхолтой тулааныг жүжигчин Б.Амарсайхантай хийх гэнэ.
эх сурвалж: new.mn