“РЭКЕТИР 2” киноны жүжигчид маргааш Монголд ирнэ

32_5fd7617514185786b8895785b3612ffa7242bea2  Кино сонирхогчид маань Руслан гэх нэрийг сонсоод андахгүй биз ээ. Анх 2007 онд дэлгэцнээ гарснаас хойш учир битүүлэг төгсгөлтэй энэхүү кино үзэгчдийн дунд янз бүрийн таамаглалаар дүүрэн үлдсэн. Саяныг үхсэн хэмээн бодох үзэгчид нилээдгүй байсан ч киноны үргэлжлэлд тэрээр амьд байсаар үргэлжлэх нь.

Фанатууддаа дуулгахад энэ сарын 20, 21-нд болох “Рэкетир 2” киноны Монгол дахь нээлтэнд Рэкетир 1 киноны гол дүрийн жүжигчин Мурат Бисенбин /Руслан/ болон” “Рэкетир 2”  киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев /Саян/, Сатай фильмийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар урилгаар оролцохоор болжээ.

Тэд маргааш өглөө Чинги Хаан нисэх онгоцны буудалд газардах юм байна. Киноны нээлт Өргөө кино театр болон Гэгээнтэн энтертайнмент төвд болно.

Дашрамд дуулгахад 3-р хорооллын Өргөө кино театрын гадна талбай дахь нээлтийн шоуны үеэр киноны шинэ Soundtrack-г Рэппер GEE анх удаа тайзнаа дуулж олны хүртээл болгох юм.

Санал болгох мэдээ

“Хүрээ хөг” нийслэлчүүдийн сэтгэлийг хөглөлөө

Дөрвөн уулынхаа дунд ажиллаж, амьдарч буй нийслэлчүүдийнхээ ажил үйлс, амьдрал ахуйг шашны ном хуран даатгах, …