Buzzfeed.com хэмээх дэлхийн томоохон сайтад өчигдөр буюу 8-р сарын 19 ны өдөр аялагч Алиш ба Жарид хоёрын нийтэлсэн хачирхалтай нэгэн фото нийтлэл гарчээ. Тэд Монгол улсад очиж болохгүй байх 27 шалтгаан нэртэй нийтлэлийг гаргасан байна. Үнэндээ энэ нь гарчигнаасаа эхлэн эсрэгээрээ байх хачирхалтай нийтлэл гэж хэлж болох юм. Доторх агуулга нь бүгдийг эсрэгээрээ байсан бөгөөд Монгол орныг хамгийн ихээр зорих аялал жуулчлалыг сурталчилсан мэт байсан юм. Ингээд энэхүү хачирхалтай фото нийтлэлийг та бүхэндээ хүргэе.
1. Нар жаргах үед гайхалтай зураг авахад тань үргэлж морьд саад болох болно.
2. Харж байна уу?
3. Хаана ч буудаллаж болно. Гэхдээ газрууд нь нилээд асуудалтай.
4. Заримдаа маш их хөл хөдөлгөөнтэй байна.
5. Цаатан ард болох цаа хариулдаг Магсар нь тийм ч найрсаг биш.
6. Байрлаж байгаа газар чинь тийм ч цэвэрхэн биш мөн маш их утаатай байна.
7. Хүүхдүүд нь өдөржингөө компьютер тоглож өнждөг. Маш уйтгартай газар
8. Магадгүй тэдэнд гадаа тоглох гоё тоглоомгүй учраас тэр байх
9. Эсвэл тэд ганцаараа байхаас айдаг байх
10. Тэд өөрсдийн сууцаа гэр гэж нэрлэдэг. Түүнд нь сонирхол татахаар юу ч байдаггүй.
11. Гэрийнх нь гаднах талбай маш жижигхэн
12. Зүлэг тэгшлэгч нь орчныг маш ихээр бохирдуулдаг.
13. Нийтийн тээврийн систем нь маш муу
14. Буддын шашныг хүндлэх хүндлэл нь нилээд зэрлэгшсэн
15. Өнгөний тал дээр маш уйтгартай
16. Тэнд сонирхолтой хийх зүйл ч олдохгүй
17. Харанхуйгаас айх айдас чинь улам нэмэгдэх болно.
18. Элсэн цөлд суух ямар ч газар олдохгүй.
19. Тэнд говийн Баянбүрд тийм ч их байдаггүй. Учир нь маш халуун
20. Жижигхэн амьтадтай
21. Нутгийн иргэдийн соёл маш муу
22. Загас нь цэвэр биш байдаг.
23. Орон нутгийн иргэд нь хошин зургийн поз авахаасаа ичдэггүй.
24. Тэнгэрт хэзээ ч гоё үүл гардаггүй.
25. Гарсан ч гэсэн өндөр барилгууд тэднийг нь хаачихдаг.
26. Унтах талаар яриад ч хэрэггүй.
27. Мөн сүүн замын дор байрлахаар болвол шөнөжин одод нь гялбаад чамайг амраах ч үгүй.
эх сурвалж: buzzfeed.com
Б.Нарангэрэл