ДОЗ ПЛАС энтертайнмэнт нэгэн шинэ дэлгэцийн бүтээл гаргахаар ажиллаж байна. Уг бүтээлийн нэр нь “ЭЛЭГ НЭГТЭН” аж. Энэхүү уран сайхны киног ДОЗ ПЛАС энтерайнмэнт Тайландын уран бүтээлчидтэй хамтран зураг авалтыг нь тус улсад хийжээ. Түүнчлэн энэхүү кинонд дан ганц Монгол, Тайландын уран бүтээлчид оролцоод зогсохгүй Итали, Энэтхэг, Вьетнамын уран бүтээлчид хамтран ажилласан байна.
Мөн энэхүү киноны нэг сонирхолтой хэсэг нь бартай зураг авах хэсэг байжээ. Энэ талаар тус энтертайнмэнтийн жүжигчин А.Мөнгөнзул “Доз плас энтертайнмэнтын “Элэг нэгтэн”уран сайхны киноны хамгийн эрсэлтэй, хамгийн удаан хайж олж зураг авалтаа хийсэн хэсэг бол амьд бартай зураг авалт байлаа. Араатантай зураг авалт хийх нь маш эрсдэлтэй тул олон хүн оролцохгүй байхыг биднээс хүссэн тул бид цөөн хүний бүрэлдэхүүнтэй ажилсан. Мөн бидэнд тод өнгийн тэр тусмаа улаан өнгийн хувцас өмсөхгүй байхыг анхааруулсан. Харамсалтай нь энэ хэсгийн зураг авалт нь дээр миний дүрийн хувцас улаан өнгөтэй байж таарсан. Гэвч бид сайн бар сургагчидын тусламжтайгаа зураг авалтаа амжилттай давсан. Харин фото зураг даруулах үед бар сургагчид нь их ойрхон байна. Тэгээд барын нүдийг халхлан хүмүүсээ ард нь суулгаж өгөөд зураг дарж өгнө. Бар сургагч барандаа бариулдаг гэдэг аймар үг байдаг бурхан минь. Хэдийгээр сургуултай ч энэ эрэмгий зоригтой,эрч хүчтэй араатантай ойрхон үед их л эвгүй юм байна лээ. Харин бид айгаагүй мэт зургаа авахуулаж чадсан. Хэрвээ баранд нэг л эвгүй мэдрэмж төрүүлвэл бид балархаар ийм эрсэлтэй зураг авалтыг хамтдаа давсан оператор Лхагва, туслах Хурцаа, бар сургагчид болон vs service компани техникч dui нарт маш их баярлалаа” хэмээн цахим хуудаснаа бичжээ. Ингээд та бүхэндээ киноны зураг авалтын үеийн зургаас сонирхуулая.
эх сурвалж: undesten.mn