Рио Тинто-гийн талаарх энэ мэдээлэл манайд маш их ач холбогдолтой гэж санана. Монголын албан ёсны сайт, мэдээллийн хэрэгслүүд энэ талаар мэдээлэл бараг гаргадаггүй. Одоо ч таг чиг. Яагаад ингээд байдгийг би гайхаад байдаг байсан юм.
Аж үйлдвэрийн аваргуудын орлого нүдний өмнө хайлж эхлэв. Ердөө л хагас жилийн дотор Rio Tinto ашгийнхаа дөрөвний нэгийг алдав.
8 дугаар сарын 8. Сидней. Энэ оны эхний хагас жилд англи-австралийн уулын олборлох салбарын магнат Rio Tinto-ийн ашиг 5,5 дахин буурав. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад компанийн цэвэр ашиг 806,0 млрд ам.доллараар багассан байна.
Rio Tinto-ийн гаргасан тайлангаас үзэхэд энэ оны эхний хагас жилийн алдагдал 1,3 млрд ам.доллар болсон байна. Ашгийн энэхүү асар их алдагдал нь мөнгөн гүйлгээ, ханшны ялгаа, дериватын алдагдалтай холбоогүй гэж Rio Tinto-ийн төлөөлөгч мэдэгджээ.
Түүнээс гадна компанийн операцийн үйл ажиллагаанаас олох ашиг 43 хувь буурсан ба энэ үзүүлэлт 2,923 млрд ам.доллар хүрчээ. Энэхүү бууралт нь “дэлхийн хэмжээний түүхий эдийн хямд үнийн эффект”-ээс болсон аж. Мөн Rio Tinto эрчим хүч агуулагч, арилжааны эерэг ханшны зардлаа бууруулж чадалгүй байсаар ашгаа алдсан аж.
Түүнчлэн Rio Tinto ашгаа алдсанаар үл барам, өрийн нүхээ ихэсгэсэн байна. Компанийн цэвэр өр 10 хувь өсөж, 13,683 млрд ам. доллар хүрээд байна. Санхүүгийн нөөцөө хатуу хэмнэх дэглэмд дор Rio Tinto-ийн удирдлага хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэрлэлийг дэмжих зардлаа 36 хувь бууруулах шийдвэр гаргасан байна.
Компанийн Ерөнхий захирал Сэм Уолш: “Компанийн капитал зардлыг 2015 онд 5,5 млрд-ын түвшинд байхаар төлөвлөсөн юм, гэвч түүнийг 2,1 млрд болтол нь бууруулах шаардлага гарав. 2016 онд нөхцөл байдал сайн тал руу өөрчлөгдөнө гэж найдаж байна. Бид бүхий л төлөвлөсөн 6 млрд доллараа үйлдвэрлэлээ дэмжих хийгээд шинэчлэхэд зарцуулна” гэсэн тун таагүй прогноз хийлээ.
Rio Tinto-ийн үндсэн, төмрийн хүдрийн салбар бүтээгдэхүүний гаргалтын үнэ буурсны улмаас ашиг нь 55 хувь буурсан аж.
Ингээд Rio Tinto концерны нийт орлого эхний хагас жилийн дотор 26 хувь унасан байна. Уг нь EBITDA-ийн аналитик үзүүлэлт 30 хувь гэж байсан аж.
Сурвалж: http://www.steelland.ru/news/business/5570.html#ixzz3jCUhq600
Эхний дүгнэлтүүд:
1. Оюу Толгойн гэрээг Дубайд үзэглэж байхад эдгээр мэдээлэл манай төр засгийн удирдлагуудад ямар нэг хэмжээгээр байсан нь лавтай. Хэрэв мэдээгүй бол Ч.Сайханбилэг Рио Тинтогийн захирлынд очиж хүүхдийнх нь гэрийн даалгавар хийж байхынхаа оронд энэ талаар асууж лавлах чинь яасийм ?!
2. Дубайн гэрээг нууцаар байгуулсан нь Рио Тинто-ийн асар их өр хийгээд алдагдлыг Монголын Оюу Толгойгоор нөхөх, Монголыг зарах адгийн хорт үйл ажиллагаа байх бүрэн үндэстэй.
Бид Рио Тинтогийн талаарх сэжигтэй мэдээллийг бүх чадлаараа тарааж байхад Монголын Засгийн Газар бүх чадлаараа магтаж байлаа. Хэрэв Засгийн Газар саад болоогүй бол тухайн үеийн мэдээллээс “цаанаа ийм учиртайг” хэн ч гэсэн ойлгож болох байв. Гэтэл Засгийн Газар хуурамч мэдээллээр биднийг жингээрээ нам дарж байв. Одоо аль нь үнэн байна ?! Сүүлдээ УИХ-ын индэр дээрээс УИХ-ын гишүүн Г.Уянга: “Та нар Монгол Улсаа гаднын өрөнд өглөө шүү” гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Гэтэл Засгийн Газар “популистуудын эсрэг” гэсэн бүхэл бүтэн дайн өрнүүлсэн. Одоо хэн нь популист байна ?
3. Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн нууц гэрээгээ ямар нөхцөлд, яаж хийснээ УИХ хийгээд ард түмэнд тайлбарлах ёстой.
Дубайн нууц гэрээгээ УИХ-д тайлбарла гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүн Г.Уянга албан ёсоор өргөн бариад их удсан. Бас л Засгийн Газрын дарамтын дор хэн ч тоогоогүй.
4. Хэрэв тайлбар хийхгүй бол Засгийн Газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон түүнийг дэмжигчид Монгол Улсаа Рио Тинтод зарах хуйвалдаан хийсэн нь хөдөлбөргүй батлагдана.
Энэ тохиолдолд Засгийн Газрыг огцруулах бичиг бас л УИХ-ын гишүүн Г.Уянгад байгаа…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 08 дугаар сарын 19.
Эх сурвалж: ganaa.mn