“Доз”-ынхон Монгол кинонд анх удаа “Бар” тоглуулжээ…

57b4ac75d3785116d841d8628f1743fa“ДОЗ  ПЛАС” энтертаймэнтынхан “Хөх төлбөт хүмүүс”, “Кино шиг амьдрал”, “Дүүлэн нис” бүтээлүүдээ гадаадад зураг авалтыг нь хийж үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл энэ удаад тэд Банкгогт  “ЭЛЭГ  НЭГТЭН” уран сайхны киноныхоо зураг авалтын хийж яваа. Үргэлж, шинэ өнгө төрхийг илэрхийлдэг уран бүтээлчид энэ удаад Монгол кинонд анх удаа “Бар” тоглуулжээ.

Энэхүү бартай зураг авалтыг Банкгогоос нэлээдгүй зайтай явж  хийсэн бөгөөд зураг авалтын орчимд олон хүн  байхыг  бар сургагч болон харгалзагч нь зөвшөөрөөгүй  гэнэ. Учир нь бар хүн рүү дайрч гэмтээх аюул дагуулдаг. Мөн араатантай зураг авалт хийх нь маш их эрсдлийг дагуулдаг тул олон хүн оролцуулахгүй хэмээн найруулагч үзжээ.  Ингээд бартай хэсгийн зураг авалтыг цөөн хүний бүрэлдэхүүнтэй авсан байна.

Харин араатан амьтанд улаан өнгийг харуулж болдоггүй гэдэг. Тэгвэл жүжигчин А.Мөнгөнзулын кинондоо өмсөх хувцас нь улаан өнгөтэй байсан нь нэлээдгүй аюулыг дагуулжээ. Үүний улмаас хэд хэдэн бар сургагчид, хамгаалагч нарын тусламжтайгаар зураг авалтаа амжилттай хийжээ.

Харин гэрэл зураг даруулах үеэр бар сургагчид нь их ойрхон байж, барын нүдийг халхлан хүмүүсээ ард нь суулгаж өгөөд зураг дардаг аж.

f09404b70a28475bdef800d15d144515 f3b7a62e1cdd552fdffbb6941613b3cb e2fdeea3ba18f9ca2d50d8784c009452 deb97c9e1a68c2f941d97a3a55be255e da648209744bfa4f7376f263ac4698d8 a613af070cbf615418d63555c751a1b9 7563f0d5651cb401f12f1ebd0be4cf53 865f334b29170edee2a2074ad5700a68 727c128495a591592f0349109421c579 70b5282904d39268274ed8a0693dc2ed 2d045c50c12db4e81642b74c56d62f91 0e7df658617cd968912aa8f0602b688a f10893c4c7e85e8958a3b23030c308dd

О.Ариун

Санал болгох мэдээ

Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “монгол хэл, соёлыг дэлхий дахинд …