Өндөр настай эмэгтэйг хөнөөсөн этгээд Германд төрсөн 24-тэй залуу байжээ

gemtНийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Өнөөдөр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс энэ хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Өнөөдөр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс энэ хэргийн талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн хэлэхдээ “Цогцост хийсэн задлан шинжилгээгээр хохирогч амьсгал бүтэлтийн улмаас нас барсан ба хүзүүнд нь үүссэн зүсэлтийн шарх үхэлд хүргээгүй гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Хэргийн газарт шаардлагатай шалгалтын ажиллагаануудыг тасралтгүй явуулж ажиллахад хэргийн газраас бэхжүүлсэн гарын Б-гийн гарын мөртэй тохирсон учир шуурхай эрэн сурвалжилан сэжигтнийг өчигдөр орой баривчиллаа.

Сэжигтэн Б нь 1991 онд Герман улсад төрсөн 24 настай эрэгтэй байсан. Хэргийн газраас бриллиантан шилтгээтэй шар өнгийн метал бөгж, гар утас, дөрвөн ширхэг түлхүүр, хутга зэрэг алдагдсан бөгөөд алдагдсан гар утас, хутга зэргийг олсон бөгөөд бриллиантан шилтгээтэй шар өнгийн метал бөгжийг зарж борлуулсан болох нь тогтоогдсон. Тухайн хэргийг шалгахад 18 алба хаагч гурван машинтайгаар 92 цаг ажилласан ба шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.” гэв.

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …