“Киви”-гийн Намуунаагийн Португаль аав удахгүй Монголд ирнэ

namuuna27Монголын рок попын ертөнцөд “Киви” хэмээн өвөрмөц өнгө төрх, имидж бүхий хамтлаг хэдэн жилийн өмнөөс залуусыг байлдан дагуулж байна. Рок попын ертөнц дахь “Хар сувд” хэмээгддэг дуучин Намуунаа СГЗ Д.Ухнаагийн зээ охин гэдгийг мэдэхгүй хүн ховор. Тэрээр  рок попын “тогоон”-д хамгийн өвөрмөц дүр төрх, имижтэй гэдгээрээ эрхгүй ялгардаг Намуунаа өөрийгөө цэвэр халх хүн биш гэдгээ хаа ч хэлдэг. Тэрээр өөрийгөө португаль хэмээн нэгэн ТВ-ээр хэлэхдээ “Миний судсаар португаль цус урсаж байгаа” хэмээн олныг гайхшируулсан удаатай. Нэг хэсэг аавынхаа нутгаар зочилж өөрийнхөө эгч, ах, дүү нартайгаа уулзаад ирсэн зураг хөрөг нь цахим ертөнцөөр шуугиан тарьсан. Тэгвэл Намуунаагийн Португаль эцэг нь тун удахгүй Монгол орноор айлчилж олны танил болсон охинтойгоо уулзах гэнэ.

20150821111112Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …