ДОЗ ПЛАС энтертайнмэнт нь Монголын кино урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан мөн өөрийн улсыг гаднын оронд тодорхой хэмжээгээр сурталчилж байгаа уран бүтээлчид билээ. Энэ удаагийн ЭЛЭГ НЭГТЭН бүтээл нь кино сонирхогчдын дунд хэдийнээ хүлээлт үүсгээд амжсан байна. ЭЛЭГ НЭГТЭН киноны томоохон онцлог нь 2013 оны Каннын Олон Улсын кино наадмын хүндэт зочин, жүжигчин мөн 2014 онд Шанхайн Олон Улсын кино наадмаас “The Last Executioner” киногоороо Шилдэг эрэгтэй дүрийн эзэн болсон Азийн нэр хүндтэй жүжигчин Vithaya Pansringarm тогложээ. Өнгөрсөн жил Шанхайн олон улсын кино наадамд 40 гаруй улс орны 2200 гаруй кино өрсөлджээ.
Тэрбээр мөн бидний сайн мэдэх “The Notebook” киноны жүжигчин Ryan Gosling-тэй хамтран “ Only God Forgives “ кинонд тоглож байжээ. Ийнхүү дэлхийд данстай, азийн нэр хүндтэй томоохон жүжигчин Vithaya Pansringarm Монголын найруулагч Ш.Доржсүрэнгийн удирдлага дор ажиллаж ЭЛЭГ НЭГТЭН кинонд шоронгийн офицерын дүрд тоглосон сайхан мэдээ байна.