Монгол улсад:
Тарваган тахал өвчин:
Өвчтөн “Д” 16 настай, эрэгтэй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат.
Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, биеийн халуун 35.80C, артерийн даралт 100/60 мм.муб, судасны цохилт 1 минутад 68 удаа, амьсгал 18 удаа байна. Тарваган тахлын хүний өвчний тохиолдол бүртгэгдэж буй “Агар” багт голомтын тандалт судалгаа хийж, 4 тарваганы сэг, зэмийг олзворлон шинжилж байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1а/3156 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах;
Хүн амд зориулсан тарваган тахал өвчний талаар инфографик бэлтгэн сурталчлах.
Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:
Өвчтөн “М” 48 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн харьяат.
Өвчтөний биеийн байдал хүндэвтэр, 38-39 хэм халуунтай. Зүүн хөлийн тавхайнаас гуя хүртэл хавантай. Олон тооны том, жижиг шингэн бүхий цусархаг цэврүүтэй. Өвчтнөөс сорьц цуглуулан шинжлэхэд боомын үүсгэгчийн ген тодорхойлогдоогүй байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх, сурталчилгаа хийх.
Мал, амьтнаас хүнд дамжин халдварлах халдварт өвчний мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх.
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
8 дугаар сарын 13-19-нд Cаудын Араб улсад нийт 19 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан байна. Үүний 15 тохиолдол нь Riyadh хотын эмнэлгээс мэдээлэгджээ.
БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
Дэлхий дахинд 1432 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 507 (35%) хүн нас барсан байна. Эх сурвалж: ДЭМБ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж байна.
Эбола вирүст халдвар:
2015 оны 08 дугаар сарын 19-ны байдлаар дэлхийн 10 улсад 28047 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн ба Сьерра-Леон улсад хүний өвчний тохиолдол тогтвортой буурч байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.