БНФУ-ын засгийн газрын гишүүн Гийом Гарог хүлээн авч уулзав

Өнөөдөр Гадаад Харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, ойн асуудал эрхэлсэн сайд Гийом Гарог хүлээн авч уулзлаа. Монгол улсын ардчилсан Ерөнхийлөгч дахин сонгогдож, тангараг өргөх ёслолд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд өөрин бие төлөөлөгчөөр Засгийн газрын гишүүн илгээсэн нь Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаандаа онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл юм хэмээн сайд Л.Болд онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Францын тал манай улстай технологи, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрэх сонирхол өндөр байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Зүүн хойд азийн бүс нутгийн аюулгүй байдал, Солонгосын хойг дахь энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилгоор Улаанбаатарын яриа хэлэлцээг Монгол Улс санаачилж байгааг сайд Л.Болд уулзалтын үеэр БНФУ-ын хүнс хөдөө аж ахуйн сайд Гийом Гарод мэдэгдлээ.


Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …